|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 2-р сарын 22, Даваа гариг, 11:58 |
|
Эбико 2010 Улсын төслийн олимдиад 2010 оны 02 сарын 19-20-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Нийт 100 гаруй төсөл өрсөлдсөнөөс дараах багууд шагналт байранд шалгарлаа. Энд дарж харна уу. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 22, Даваа гариг, 12:03 |
|
|
Финалд шалгарагсдын анхааралд |
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 2-р сарын 12, Баасан гариг, 09:45 |
|
Эбико-2010 финалд шалгарч үлдсэн нийт багууддаа баяр хүргэе! Финалд шалгарагсад 2010 оны 2-р сарын 19-ний Баасан гарагт 15:00 цагаас өмнө Улаанбаатар Монгол-Туркийн хамтарсан сургууль дээр бэлэн байх шаардлагатай.
Илтгэл тавихаас өмнө оролцогчдын анхаарах зүйлс:
- Төслүүд бүрэн дууссан байх шаардлагатай. (Source code-оо хамтад нь авчирна)
- Илтгэлд бүртгүүлсэн бүх багийн гишүүд, зөвлөх багшийн хамт ирэх шаардлагатай. (Зөвлөх багш нар ирэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, ажилладаг газрын тодорхойлолт авчирна)
- 4 төрөл тус бүрдээ бүртгэлийн дугаарын дарааллын дагуу илтгэлээ тавина.
- Төслийн тайланг улам сайжруулж шүүгчдийн тоогоор 4 хувь хэвлэж авчирна. Тайланд төслийн зорилго, агуулга, ашигласан материал зэргийг дэлгэрэнгүй тусгасан байх. Жич: Тайлангийн нүүр хийх шаардлагатай. Нүүр нь төслийн нэр, багийн гишүүд болон зөвлөх багшийн нэр, сургуулийн нэр гэх мэтийг агуулна.
- Төслийг ажиллуулж илтгэл тавихад шаардлагатай програм болон тохиргоонуудыг оролцогчид урьдчилан ирж өөрсдөө суулгаж тохируулна. (database, webserver...)
- Илтгэлийн хугацаа дундажаар 15 мин байна. Шүүгчдийн хүсэлтээр сунгагдах боломжтой.
- Илтгэл тавихдаа өөрийн төслийг прожектур ашиглан бүрэн ажиллуулж үзүүлэх ба дэлгэрэнгүй тайлбар хийнэ.
- Илтгэл тавих явцад бусад оролцогчид ирж үзэх боломжтой. Гэхдээ илтгэл тавьж буй оролцогчид болон шүүгчдэд саад бололгүй, дүрэм зөрчилгүй илтгэлийн үзэх боломжтой.
- Орон нутгаас оролцож буй оролцогчид замын зардлаа өөрсдөө гаргана.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 12, Баасан гариг, 10:08 |
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 2-р сарын 11, Пүрэв гариг, 23:07 |
|
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 12, Баасан гариг, 09:44 |
|
Бүртгүүлэгсдийн анхааралд... |
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 1-р сарын 25, Даваа гариг, 13:44 |
|
Одоогийн байдлаар 60 гаруй төсөл бүртгүүлсэн байна. Hardware, Software-ийн төрлүүдэд ирүүлсэн бүтээлүүд нь цөөн байгаа тул энэхүү хоёр төрлийг нэгтгэж Hardware&Software гэсэн нэг төрөл болгохоор шийдлээ.
Төслийг 2010 оны 02 сарын 04-ны 17 цаг хүртэл "Залуучууд зочид буудал"-ын арын өргөтгөл EMPATHY Төвийн 3 давхарт ЯАДИГАР БОЛОВСОЛЫН ГАЗАР-т хүлээж авна.
Холбогдох утас: 96013316 (Т.Баяржаргал)
Төслийн хүлээлгэн өгөхдөө
- Хувийн бүртгэлийн анкет (D1 FORM) - татах бол энд дарна уу.
- Тайлан, гарын авлага
- Сургуулийн тодорхойлолт
- Төслийн дижитал хэлбэрээр бэлтгэсэн байдлаар битүүмжилсэн хавтсанд хийж авч ирнэ үү.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 01, Даваа гариг, 14:25 |
|
Зарлал!
ЭБИКО МОНГОЛ 2010 бүртгэл эхэллээ!
Бүртгэл цэсрүү эсвэл энд дарж бүртгүүлнэ үү
Олимпиадын огноог энд дарж харна уу
    
|
|
|