Home / Blog / General : Энэ жил Монгол-Туркийн хамтарсан сургууль байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна.

Орхон аймгийн Монгол-Турк сургууль энэхүү ойн баяраа эрдмийн баяртайгаа хамтатган 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Хоёр улсын Засгийн газрын шийдвэрээр анх 1994 онд Улаанбаатар,Баян-Өлгий,Дархан-Уул аймагт Монгол-Туркийн хамтарсан сургууль байгуулагдсан бол Эрдэнэт хотод 1999 онд аймгийн Засаг даргын захирамжаар хамтарсан сургууль байгуулагдсан түүхтэй. Энэ жил 13 дахь удаагийнхаа төгсөлтийн баяраа “Уурхайчин” соёлын ордонд сургуулийн нийт сурагчид, эцэг эх, багш нарынхаа хамт дуу хууртай сайхан тэмдэглэлээ. Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Н.Жаргалсайхан, Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт болон ЕБС-ийн захирлууд, “Эмпати ертөнц” ХХК-ийн удирдлагууд урилгаар оролцов. БШУЯамны жуух бичгээр сургалтын менежер Халил Акти, англи хэлний багш Алия Амирбекова, багш Д.Энхжаргал, мөн аймаг,орон нутгийн хурал, захиргаа,ТББ-ын шагналаар олон багш сурагчид шагнуулав.Төгсөгчдийн эцэг эхийн зөвлөл сургуулийн сургалтын орчинг сайжруулахад бүх анги тамхимыг ухаалаг самбартай болоход дэмжлэг үзүүлж, 2500 ам. долларын үнэтэй ухаалаг самбар бэлэглэсэн бол бусад ангийн эцэг эхийн зөвлөл хичээлийн байр,биеийн тамирын заал, гал тогоог хүзүүвчээр холбож, хими, физикийн лабораторийн өрөө байгуулах барилгын ажилд санхүүгийн туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ. Турк, монгол багш нар сурагчдыг байгалийн ухааны хичээлд сонирхолтой болгож, тэднийг гүнзгийрүүлэн хөгжүүлж, судалгаа шинжилгээ, дадлага туршлага хийх онолын өргөн мэдлэг чадвартай, англи хэл, компьютерийн үндсэн мэдлэгтэй, оюунлаг, зөв төлөвшилтэй иргэн болгох зорилготой ажиллаж байна. Олон улсын боловсролын жишигт нийцсэн Монгол- Туркийн сургуулийн гэрэлт ирээдүйгээ олж харч амьдралын гараагаа эхэлсэн төгсөгчид маань дэлхийн өндөр хөгжилтэй орны их дээд сургуульд амжилттай суралцаж,зарим нь төгсөж ирээд оюуны хөдөлмөр шаардсан чухал салбаруудад ажиллаж байгаа нь бахархууштай.

EMTS (Erdenet Moğol-Türk Okulu)’nun 20. yıl ve 13. Mezun Kutlamaları

Bu yıl Moğol-Türk okullarının 20. yıl kutlaması oluyor. Erdenet Moğol-Türk okulu bu kutlamayı mezuniyetle beraber 21.05.2014 tarihinde tören halinde kutladı. İlk olarak 1994 yılında iki ülke başbakanlıkları arasındaki anlaşmayla Ulanbator, Bayn-Ölgii ve Darkhanda kurulan Moğol-Türl okulları 1999 yılında Erdenet valiliğinin kararıyla kurulmuştu. Bu yıl 13. Mezuniyetini Uurkhaiçin tiyatrosunda bütün öğrenci, veli ve öğretmenlerle beraber mükemmel bir şekilde kutladık. Tören’e Erdenet Büyük Meclis başkanı B.Myagmarsüren bey, Bayan-Öndör ilçesinin Meclis başkanı N.Jargalsaikhan bey, Milli Eğitim başkanı O.Ariungerelt bey, Erdenetteki okul müdürleri ve Emphaty-Yurtunts şirketinin müdürleri de katıldı. 20. yıl münasebetiyle Moğolistan Milli Eğitim Bakanlığının “Itimatname” ile eğitim sorumlusu Halil Akti, ingilizce öğretmeni Aliya Amirbekova ve sosyoloji öğretmeni D.Enkhjargal ödüllendirildi. Mezun olan öğrencilerin velileri tüm öğrencilerin daha iyi bir ortamda yetiştirilmesi için 2500 dolarlık Akıllı Tahta hediye etti ve diğer veliler ise okul bina ve yemekhaneyi birleştirme inşaatı için yardım edeceklerini söylediler. Uluslararası standart ve seviyede olan ndan hayatının ilk adımını atan mezunlarımız dünyanın her yerinde, gelişmiş ülkelerde üniversite bitirip memleketin gelişimi ve geleceği için önemli yerlerde çalışıp hizmet ettiklerinden dolayı gurur duyuyoruz.

mezunlar IMG_2644 IMG_2666 IMG_2789 IMG_2782 IMG_2658 IMG_2745 IMG_2912 IMG_3144 IMG_2652 IMG_2733

Write a comment:

*

Your email address will not be published.

Copyright © 2014   |   Top