Home / Blog / News & Events : Монгол хэлний масс олимпиад-MOĞOLCA MASS OLIMPIYATI

2015 оны 05 сарын 12 өдөр УИХ-ын гишүүн М.Батчимэгийн ивээн тэтгэсэн “Монгол хэл, бичгийн” масс олимпиадын шагнал гардуулах үйл ажиллагаа Орхон Монгол-Турк сургууль дээр болж өндөрлөлөө. Монгол хэлний масс олимпиад нь ЕБС-ийн 6,8,10-р ангийн сурагчдын дунд монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлээр 6-р ангийн 51 бүлгийн 1441 сурагч, 8-р ангийн 32 бүлгийн 1000 сурагч, 10-р ангийн 52 бүлгийн 1400 сурагч нийт 3441 сурагч оролцлоо. Олимпиадыг шалгаруулахдаа 3 төрлөөр шалгаруулсан байна. Үүнд:
1.Масс сургалттай сургууль
2.Масс сургалттай багш
3.Масс сургалттай анги
Энэхүү олимпиадад Масс сургалттай багшаар тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Ч. Бурмаа “Тэргүүн байр”, Масс сургалттай ангиар Ч. Бурмаа багштай 10 С анги “Тэргүүн байр” 10-А анги “Гутгаар байр”, 8-А анги “Гутгаар байр”-д шалгарч бахдам сайхан амжилт үзүүллээ.
Мөн тус уралдаанд бусдыгаа манлайлан Монгол-Турк сургуулийн 10-С ангийн сурагч М.Гэрэлт-Од, Э.Дэлгэртуяа, 8-А ангийн сурагч Бяцхан-Эрдэнэ нар шилдэг сурагчаар шалгарлаа. Ийнхүү Аймгийн хэмжээнд зохион явуулсан Монгол хэлний хичээлийн “Масс” олимпиадад амжилттай оролцсон нийт сурагчид, багш нартаа цаашдын сурлага хөдөлмөр, ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье!

2015.05.02 tarihinde Moğolistan Milletvekili M.Batçimeg Hanımın desteğiyle yapılan “Moğolca Mass Olimpiyatı”nın ödül töreni Orkhon Moğol-Türk Okulunda gerçekleştirildi. Moğolca Mass Olimpiyatı tüm okulların 6, 8, 10. sınıfları arasında Moğolca Dili ve Edebiyatı dersiyle yapılmıştır. Olimpiyata 6. sınıftan 51 sınıf 1441 öğrenci, 8. sınıftan 32 sınıf 1000 öğrenci, 10. sınıftan 52 sınıf 1400 öğrenci toplam 3441 öğrenci katılmıştır. Olimpiyat 3 farklı kategoride değerlendirildi:
1. Mass Öğretimli Okul
2. Mass Öğretimli Öğretmen
3. Mass Öğretimli Sınıf
Mass öğretimli öğretmen olarak okulumuzun Moğolca Dili ve Edebiyatı Öğretmeni Ç.Burmaa Hanım birinci, Mass öğretimli sınıf olarak okulumuzun 10-C sınıfı Ç.Burmaa Hanımın yönetimde birinci, 10-A sınıfı üçüncü ve 8-A sınıfı üçüncü olarak ödüllendirildi.
Moğolca mass olimpiyatında okulumuzun 10-C sınıfından Gerelt-Od, Delgertuya, 8-A sınıfından Byatshan-Erdene “En İyi Öğrenci” ödülüne layık görüldüler. Böylece Orkhon Aimag’ta yapılan Moğolca Mass Olimpiyatından ödül alan öğrencilerimizi tebrik ederiz ve öğrencilerimizin başarılarının devamını dileriz!

Write a comment:

*

Your email address will not be published.

Copyright © 2014   |   Top