Home / Blog / DMTS : ДМТС- 2014-01-10-ний өдрийн Эцэг Эхийн Хурал Болсон

ЭЦЭГ ЭХИЙН ХУРАЛ

2014.01.10                                                                                                        Улаанбаатар хот.

Захирал Д.Хамди : Хуралд ирсэн нийт эцэг эхчүүддээ баярлалаа. Дарханаас хичээл ордог багш нар ирсэн байгаа  эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээл сурлага, хүмүүжлийн талаар багш нартай нь уулзаж ярилцаарай. Мөн сурагчдын бэлдсэн урлагийн үзүүлбэрийг үзэж сонирхоно. Эхлээд та бүхэнд Эмпати байгууллагын тухай товч танилцуулъя.

2014 онд Дархан Мон-Турк сургууль байгуулагдсаныхаа 20 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ 20 жилийн хугацаанд маш олон ажил явагдаж ирсэн. Бид сургалтандаа сүүлийн үеийн техник технологийг түлхүү хэрэглэж байна. Аливаа нэг үйл ажиллагаанд сэтгэл гаргаж хандах нь чухал байдаг . Үүний үр дүнд хэвшил болсон мэдлэг чадвар нь ирээдүйн амьдралд нь сайн хүн болж төлөвшихөд нь түлхэц болж өгдөг.

–       Хүүхдийн сургалт хүмүүжилд эцэг эхийн үүрэг их учир хамтын ажиллагаагаар гар нийлж ажиллацгаая. Дархан тийм ч хол биш газар учир харилцаатай байгаарай. Бид ухаалаг утсыг сургуульд барихыг хориглодог тиймээс сурагчдын барьсан ухаалаг утсыг хурааж авдаг тул та бүхэн үүнийг ойлгоорой. Хичээл дуусахад гурван долоо хоног үлдсэн байна. Амралтын хугацаанд сурагчдад ном өгч явуулна. Ном хэр уншиж байгааг нь хянаарай. Эцэг эхчүүдэд ном унших уралдааны номыг танилцуулж шалгалт авах өдрийг зарлалаа. Сургуулийн бүх үйл ажиллагаа цахим хуудсанд тавигдах учир та бүхэн байнга зочлоорой.

–       Эцэг эхчүүдэд ном унших уралдааны талаар танилцуулж энэ дагуу шалгалт авах талаар хамтран ярилцаж нэг шийдэлд хүрлээ.

–       Багш нараа танилцуулав.

Сурагчдын урлагийн тоглолтыг үзсэний дараа эцэг эхчүүд багш нартай уулзсанаар хурал өндөрлөлөө.

Write a comment:

*

Your email address will not be published.

Copyright © 2014   |   Top