Home / Blog / DMTS : ДМТС- 2014-01-08-ний өдрийн эцэг эхийн зөвлөлийн хурал болсон.

Захирал Д.Хамди: Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Ирэх 4-р сард Турк Монголын соёлын өдрүүд зохиогдоно. Энэ өдрүүдэд Турк, Монгол орны тухай, ёс заншил ахуй амьдрал, соёлыг харуулна. Энэ үеэр Монголд байгаа гадаадын иргэд оролцохоос гадна Турк улсаас зочид ирнэ. 4-р сард Туркруу аялах аялалд бүртгэнэ. 2-р сараас эхлээд энэ талаарх мэдээллийг өгнөө.

Эцэг эхчүүдийнхээ дунд ном унших уралдаан зарлах гэж байна. Эцэг эхчүүд ном унших нь хүүхдэд үлгэр дуурайл, мөн ном унших сонирхлыг илүү төрүүлнэ гэж бодож байна.  Эцэг эхчүүдэд өгөх номыг Эмпатигийн хөнгөлөлттэй үнээр өгнө. Мөн шинэ ертөнц сэтгүүл дагалдуулж өгнө. Уншуулсан номоороо тестээр шалгалт авна. Та бүхэн ямар ном уншихыг хүсч байна эдгээр номуудаас сонголтоо хийгээрэй.

–       Эцэг эхийн зөвлөл: ярилцаад “ Хүүхдэд өөртөө итгэх итгэлийг хайрын хэлээр төлөвшүүлэх нь”  номыг сонголоо. Уралдааныг 3 сарын 15-ний өдөр 11 цагаас явуулахаар тогтлоо.

–       Оюунгэрэл: эцэг эхчүүдэд тараах номондоо номны үнэ, уралдааны шагнал зэрэг мэдээллийг бичээд үдээд тараах хэрэгтэй, тестийг хүмүүст таарсан нийтлэг хийх хэрэгтэй байх

–       Болдбаатар: эсвэл дүнгийн хуудсанд нь хамт хавсаргаад өгөх хэрэгтэй, дүнгийн хуудсыг бүх эцэг эхчүүд үзэж байгаа.

Захирал Д.Хамди: энэ 5 дахь өдөр УБ-ын эцэг эхчүүдтэй уулзахдаа номоо тарааж өгнө. Дарханы эцэг эхчүүдэд цагаан сарын үеэр тарааж өгнө.

–       КТТ шалгалт тогтмол хугацаандаа явагдаж байгаа, маргааш ерөнхий шалгалт авна. 11-р анги англи хэл 6 цаг, математик 10 цаг, бусад хичээл 4 цагаар орж байгаа. Аль хичээлийг хүүхэд хэрхэн чухалчилж байна вэ гэдгээс үр дүн гарна. 10-р ангийн хувьд завгүй байлгах үүднээс ном унших уралдаан зохиож байгаа.  9-р ангийн хувьд англи , турк хэлний хичээлээ сайн сурах хэрэгтэй.

1 сарын 23-нд багш нарын баярыг эцэг эхийн зөвлөлтэйгээ хамтарч тэмдэглэмээр байна.  Хамтдаа хооллож, сурагчдын урлагийн тоглолт үзээд багш нартаа бэлэг авах бодолтой байна.

–       Эцэг эхийн зөвлөлийнхөн багш нарын баярыг хэрхэн хийх тухай ярилцлаа.

Хурал өндөрлөв.

Write a comment:

*

Your email address will not be published.

Copyright © 2014   |   Top